Буцаалтын журам
Сүүлд шинэчилсэн: 2026-05-14
nelo.mn нь дэлгүүрүүд (мерчант) болон худалдан авагчдыг холбосон платформ юм. Барааны худалдааны тал биш. Буцаалт, солилт, мөнгө буцаах хугацаа гэх мэт нөхцөлийг тухайн дэлгүүр өөрөө тогтоодог.
1. Дэлгүүрийн журмыг хэрхэн харах
Дэлгүүр бүр өөрийн "Хүргэлт ба буцаалт" мэдээллийг бараа дэлгэрэнгүй хуудас болон storefront-ийн доод хэсэгт байрлуулдаг. Худалдан авах өмнө уг мэдээллийг уншиж танилцана уу. Зарим дэлгүүр буцаалт огт хүлээж авдаггүй (жишээ нь хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн), зарим нь тодорхой хугацаа өгсөн байж болно.
2. Хэрхэн дэлгүүртэй холбогдох
- Захиалга өгсөн дэлгүүрийн утас, имэйл эсвэл сошиал хаяг storefront-ийн footer-д байгаа.
- Захиалгын дугаар (EA-XXXXX), бараа, шалтгаанаа тайлбарлана уу.
- Дэлгүүр өөрийн журмынхаа дагуу хариу өгнө.
3. Маргаан үүсвэл
Хэрэв дэлгүүртэй харилцаж шийдэл олох боломжгүй бол info@nelo.mn руу захиалгын дугаар, дэлгэрэнгүй тайлбартай имэйл бичээрэй. Бид 3 ажлын өдрийн дотор хариу өгөх ба зуучлахаар хичээх болно. Гэхдээ платформын хувьд бид худалдааны талыг хариуцдаггүй — эцсийн шийдвэр мерчантын гарт байна.
4. Платформын үүрэг
nelo.mn нь зөвхөн дэлгүүрүүдийг олон нийтэд хүргэх, төлбөр хүлээн авах техникийн дэд бүтэц юм. Бараа, үйлчилгээний чанар, буцаалт, баталгаа, хүргэлт зэргийг дэлгүүр шууд хариуцна. Мерчантын журам нь манай Үйлчилгээний нөхцөлтэй нийцсэн байх ёстой.
5. Мерчантад зориулсан
Та өөрийн дэлгүүрийн буцаалтын журмыг Дашбоард → Тохиргоо → Хүргэлт хэсгээс оруулна. Энэ нь storefront-ийн footer-ийн дээрх итгэлийн мөр болон бараа дэлгэрэнгүй хуудсан дээр харагдана.